x

Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэв

Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тундаа хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт томоохон зах худалдааны төвүүдэд 24 түр цэг нээсэн бол өнөөдрөөс зарим их дээд сургуульд дархлаажуулалтын түр цэгийг нэмж ажиллуулж буй юм. Өмнө нь МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол өнөөдрөөс ШУТИС, ХААИС, АШУҮИС-д вакцинжуулалтын цэг нээж байна.

Дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар эмч мэргэжилтнүүд болон оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.

Манай сургууль Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ болон сургуулийнхаа Оюутны холбоотой хамтран оюутнууд болон багш ажилчдадаа чиглэн ажиллаж байна. Эхний байдлаар судалгаа авахад оюутнууд сургууль дээрээ вакцинд хамрагдах хүсэлт их ирсэн. Өнөө өглөөнөөс дархлаажуулалтын түр цэг ажиллаж эхэлсэн. Маш их ачаалалтай, оюутнууд маань идэвхтэй хамрагдаж байна. Энэ нь спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад  III тун хийлгэсэн байхыг шаардаж байгаатай ч холбоотой гэж ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн И.Эрдэнэбүрэн хэллээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын эмч Н.Бадамханд:

ШУТИС-ийн хэмжээнд 20 гаруй мянган оюутантай. Тус сургуульд дархлаажуулалтын хоёр цэг гурав хоногийн турш ажиллана. Өглөөнөөс эхлээд бага үд хүртэлх хугацаанд 100 гаруй оюутан нэмэлт тунд хамрагдаад байна. Үдээс хойшдоо хичээл тарах үед нэмэгдэх магадлалтай гэлээ.

Дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг манай АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн клубээс зохион байгуулж байна. Манай сургуулийн оюутнууд III тунд өргөн хүрээнд хамрагдаж байгаа. Ковид-19-ийн дархлаажуулалтын баг сургууль дээр ирж ажиллаад цаг гаруйн хугацаа болоход 100 гаруй оюутнууд хамрагдаад байна. Энэ түр цэг маань арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт ажиллана. Энэ хугацаанд амжиж нэмэлт тундаа хамрагдвал сайн байна. Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар тусахгүй байхын дээр туссан ч хөнгөн тусдаг гэдгийг оюутнууддаа сануулж байна хэмээн АШУҮИС-ийн оюутнууд уриаллаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 31 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top