Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 20, суурин 52, түр 27 цэгт 101 багийн 434 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд 27 түр цэг ажиллаж байна.
Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 107, II тунд 209, нэмэлт сэргээх тунд 5901, нийт 6217 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.9 хувьтай байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх;
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.