x

ФОТО: Эрдэнэс Тавантолгой ХК ээлжит техникээ хүлээн авчээ

Эрдэнэс Тавантолгой ХК нь Таван Толгой нүүрсний орд дахь олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавин, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд LIEBHERR PR-764 бульдозерын түлхүүрийг Майнс Ап ХХК-с хүлээн авлаа.

LIEBHERR PR-764 бульдозерын дизель хөдөлгүүр нь уурхайн хүнд нөхцөлд өндөр бүтээмжтэй ажиллахаар загварчлагдсан тул бусад ижил төстэй техниктэй харьцуулахад түлш зарцуулалт 25%-р бага буюу хэмнэлттэй, операторын аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан буюу ажлын талбай, орон зай, тоног төхөөрөмжийг хамгийн тохиромжтой өнцгөөс харах боломж бүхий бүхээгтэй, уурхайчдын талархлыг хүлээсэн техник юм.

PR-764 бульдозер нь гидростатик системийн ачаар хий эргэлт, хүч алдалт, суулт зэрэг доголдол гаргадаггүй тул илүү зардалгүй, хугацаа алдахгүй, бүтээл алдахгүй давуу талтай.

Түлхүүр хүлээлцэх үйл ажиллагааны үеэр, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Салбарын Засвар механикийн хэлтсийн дарга Ч.Мөнхтулга “Цанхийн зүүн уурхайн нүүрс олборлолтод экскаватор болон автосамосвалтай хоршин ажиллахад нэн шаардлагатай байсан PR-764 бульдозерыг хүлээн авч байгаадаа маш их баяртай” гэдгийг онцлон, уурхайчдадаа түлхүүрээ гардуулан өглөө.

Аливаа техникийн цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах хүчин чадал уурхайчдын хувьд хамгийн чухал байдаг. PR-764 бульдозер нь эрс тэс уур амьсгалд буюу -50, +40 хэмийн нөхцөлд ажиллах зориулалттай учраас ажлын бүтээлийг дээд түвшинд барих бүрэн боломжтой юм.

PR 764 бульдозерыг үйлдвэрлэгч ХБНГУ-ын Liebherr компани нь жилд 1000 орчим 12,5-72,8 тонн жинтэй бульдозер үйлдвэрлэн, дэлхийн 100 гаруй улсад нийлүүлдэг бөгөөд дэлхийн дунд оврын бульдозерын зах зээлийн 40%-ийг эзэлдэг тэргүүлэх үйлдвэрлэгч юм.

Энэхүү брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютороор Моннис Интернэшнл ХХК болон түүний охин компани болох Майнс АП ХХК ажилладаг бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюу Толгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Хишиг Арвин ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Шивээ Овоо ХК, Дарханы ДЦС ТӨХК, ДЦС-3 ТӨХК, Багануур ХК, Энержи Ресурс ХХК, ТИЙС Монголиа ХХК, Бороо Гоулд ХХК, Эс Жи Эс ХХК-тай хамтран ажиллаж ирсэн ба нийт 600 гаруй хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 51 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top