x

"Бүжгийн сургалтын заах арга зүй, улсын болон олон улсын уралдаан тэмцээний чиг хандлага" сэдэвт семинар боллоо

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлаг соёлын салбарыг хамарсан томоохон арга хэмжээнүүд болж байна. Тус аяны хүрээнд “Бүжгийн сургалтын заах арга зүй, улсын болон олон улсын уралдаан тэмцээний чиг хандлага” сэдэвт семинар энэ сарын 18-ны өдөр боллоо.

Сургалт семинарт танхимаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, цахимаар орон нутгийн болон хувийн хэвшлийнхэн мөн МБҮС-ийн багш нар оролцсон байна. 

Сургалтаар бүжгийн сургалтын төвүүдийн баримтлах заах арга зүйн чигийг тодорхойлох, үндэсний болон олон улсын бүжгийн уралдаан тэмцээний ач холбогдол, чиг хандлага, оролцогчдын ур чадварын ахиц дэвшлийг тодорхойлох зэрэг цаг үеийн олон чухал асуудлуудын талаар мэргэжлийнхэн зөвлөлдсөн юм. 

Уг арга хэмжээнд Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын балетын хөгжил сан, Монголын балетын үндэсний сургуулийн захирал, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны тэргүүн  МУГЖ, Монгол улсын Соёлын элч Д.Алтанхуяг, Монголын Балетын Урлагийн Холбоо ТББ-ын захирал, Монголын балетын үндэсний сургуулийн багш МУСТА Ц.Жаргалан, Монгол улсын консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн захирал МУГЗ Н.Оюун, сонгодог бүжгийн эрхлэгч, МУГЖ Х.Мөнгөнхөлөг, сонгодог бүжгийн багш МУГЖ профессор Г.Туул, сонгодог бүжгийн багш МУГЗ, Хүндэт профессор Н.Энхтуяа, УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Номадик продакшны бүжиг дэглээч Г.Батчимэг, СУИС-ийн бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш Д.Алтантуяа гээд салбарын шилдэг төлөөллүүд оролцлоо. Тэд мэргэжлийн урлагийн байгууллагын алсын хараа, МУК-ийн бүжгийн сургалтын заах арга зүй, сургалтын программын тухай, сонирхогчдын балетын арга зүй, хөгжил, Ковидын үеийн сургалт ба байгууллагуудын уралдаан тэмцээн дэх оролцоо, боловсон хүчний хэтийн асуудал гээд олон чухал сэдвийг хөндлөө. Нэг өдрийн турш бүжиг урлагийн салбарынхан өмнөө тулгамдсан дээрх асуудлаар санал бодол, туршлагаа солилцсон юм. 

Салбарын олон талт оролцоо болоод сургагч багш нараа хөгжүүлэх, Олон Улсын тэмцээн уралдаанд оролцогчдоо бодлогоор дэмжих талаар тэд санал нэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 55 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top