Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу жил бүрийн Арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээрээ амардаг.
Энэ жилийн Улсаа тунхагласаны баярын өдөр баасан гаригт тохиож байна.
Ийнхүү бид баасан, бямба, ням гаригт дарааллан амрахаар боллоо.
Дашрамд, Арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож, бүх нийтээрээ амарсан билээ.