x

ХОТ: 298 ажилтан 10 орчим техникээр зам талбайн цас цэвэрлэж байна

Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг.

Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв?

-Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, зургаан бодис цацагч машинаар нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгахаар 29 тонн зориулалтын бодис болон давс цацаж байна.

-Давс, бодисын нөөц хэр байгаа вэ. Өвлийн турш хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлж чадсан уу?

-Яг өнөөдрийн байдлаар манай агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс хадгалагдаж байна. Энэ нь өвлийн турш хүрэлцэх хэмжээний нөөц. Өнгөрсөн оны өвөл нийслэлийн хэмжээнд зөвхөн давс л гэхэд 440 тонныг хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөц  хангалттай гэсэн үг.

-Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэлтэй байгаа юу. Ажлаа төлөвлөхдөө цаг уурчидтай хамтарч ажилладаг уу?

-Бид цаг уурчдаас мэдээ, мэдээлэл авч, хамтарч ажилладаг. Энэ удаагийн цас их хэмжээтэй биш боловч өнөө маргааш хоёр өдөр үргэлжилнэ гэсэн урьдчилсан төлөв гарсан. Тиймээс манай Хот тохижилтын газрынхан уртасгасан цагаар, байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

-Зам талбайн халтиргааг гулгааг багасгах, зориулалтын бодисыг хаанаас импортолдог вэ. Хил гааль дээр саатсан тохиолдол байна уу?

-Энэ жилийн хувьд бодисыг ОХУ-аас импортолсон. Ноднин БНХАУ-аас оруулж ирсэн бодисын үлдэгдэл нөөц бас бий. Нөөц хангалттай учир хил гаалийн асуудал үүсээгүй. Бэлэн байдлаа хангасан.

-Техник хэр хүрэлцээтэй вэ?

-Машин техник хангалттай. Шүүрний машин найм, бодис цацах машин 12 бий. Халтиргаа гулгааны үед гол ачаалал нугалдаг тэдгээр машинаас гадна жижиг ногоон машинууд цэвэрлэгээнд гардаг. Нийслэлчүүд маань сайн мэднэ дээ. Тэдгээр машинуудаа өдөр тутамдаа гаргадаг. Техникийн эвдрэл гэмтлээ өөрсдөө засчихдаг учраас саатал гарахгүй.

-Гар ажиллагааг бүрэн халж чадсан уу?

-Хэдийгээр техник хүрэлцээтэй ч өдөр тутмын цэвэрлэгээ, ажиллагаанд гар ажиллагаа, хүрз ашиглах үе бий. Бүх ажлыг техникжүүлж хараахан амжаагүй. Харин бодисыг бол зориулалтын машинаар автоматаар цацаж байгаа. Өнөөдөр л гэхэд Баянхошуу, Монелийн чиглэлийн өгсүүр замд бодис цацаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 50 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top