x

Хүчирхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг өршөөлөөр суллажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулан суллажээ.

Эмэгтэйд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр тус шүүхэд болов.

Шүүх хуралдааны явцын талаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Ганцэцэг "Шүүгдэгч эмэгтэйн гаргасан үйлдлийг сонсоод сэтгэл маш их өвдсөн. Тэр эмэгтэйн нөхөр нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бүсгүйн тэвчээр, тэсвэр алдагдаж, нөхөртөө хүнд гэмтэл учруулсан гэм буруутай учраас шүүгдсэн.

Шүүхийн шийдвэр гарах мөчид шүүгдэгч эмэгтэйн гэм бурууг олон талаас нь харж, мэдрэмжтэй шийдвэр гаргасанд шүүх бүрэлдэхүүнд маш их баярласан. Тэр эмэгтэй 4 настай, 8 настай хүүхэдтэй гэсэн. Гэтэл зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах байсан.

Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалд үндэслэн зүйл ангийг нь өөрчилж, хөнгөн ял оноож, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулснаар эмэгтэй хүүхдүүддээ очих боломжтой болсон. Тэсвэр хатуужлын ард, үнэн зөв шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнээр бахархсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд төлөөлөгчийг сонгон шалгаруулан оролцуулж байхаар ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуульд хуульчилсан.

Иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргадаг. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө хүргүүлж мэдэгддэг. Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ гэж хуульчилсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 53 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top