Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн нэгнийгээ зодож байгаа сэтгэл эмзэглүүлэм бичлэг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийгмийн сүлжээнд тарсан билээ.
Энэ хэргийг шалгаж байгаа эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Энэ хэрэг өчигдөр гарсан. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа" гэв.
Зодооны шалтгаан нь юу байсан талаар асуухад уг хэргийг шалгаж, хүүхдүүдээс байцаалт авч байна гэсэн мэдээлэл өгсөн юм.
Тус хэргийг 10 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүд үйлсэн бөгөөд 11 дүгээр ангийн эрэгтэй хүүхдийг зодсон байна. Одоогоор зодоонд оролцсон хүүхдүүдийг саатуулаагүй, байцаалт авч байгаа аж.