x

Д.Амартүвшин: Бид чимээгүй зогсох ч эрхгүй болсон байна

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний зохицуулагч Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Шүүхээс түүнд 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан байна. 

Иргэн Д.Амартүвшин өнгөрөгч долдугаар сард Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” гурав минутын гацалт /flash mob/ зохион байгуулсан юм.

Сануулахад, Flash mob-д 40 орчим залуус оролцож, УОК-оос тавьсан шаардлагын дагуу хоорондоо гурван метрийн зай барьсан байсан билээ. 

Д.Амартүвшин шүүх хуралдааны дараа мэдээлэл өглөө. 

Тэрээр "Долдугаар сард нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хойшилсон байсан шүүх хурал маань гэнэт энэ Даваа гаригт зарлагдсан. Хэргийн материалтайгаа танилцаагүй байсан тул шүүх хурал өнөөдөр болж хойшилсон байсан. Шүүх хурал сая боллоо. Яг л нөгөө нотлох баримтын шаардлага хангаагүй материал тэр хэвээрээ орч ирээд, тэр материал дээрээ үндэслээд шүүхийн шийдвэр гарлаа. 500 мянган төгрөгөөр торгууллаа. 

Би нэг зүйл дээр харамсаж байна. Яг адилхан улбар шар түвшинд дарга нар яаж аашилж байсныг та бүхэн харсан байх. Бид нар дээр хэрэг хэрхэн үүсгэж, шийдэж байгааг харж болохоор байна. Би хуулиа хүндлээд хариуцлагаа хүлээнэ. Харин тэр "Дижитал үндэстэн" арга хэмжээг зохион байгуулж, махан овоо үүсгэсэн хүмүүст бас хариуцлага тооцох байх, хариуцлагаа хүлээнэ биздээ гэж хэрмээр байна. Дарга нарт үйлчилдэг хууль тусдаа, иргэнд үйлчилдэг хууль тусдаа юм бол тэрийгээ эртхэн зарлах хэрэгтэй. Бид дүрвэмээр байна. Үгүй бол тэр хүмүүсдээ хариуцлага тооц. Одоо зарим нь сайдын суудал горилоод явж байна" гэлээ. 

Мөн тэрээр шүүхийн шийдвэр гарсан үндэслэлийг "Прокурор нь гамшгийн тухай хууль зөрчсөн гэж орж ирсэн боловч шүүх дээр жагсаал цуглааны хууль зөрчсөн гэх шийдвэр гарлаа. Бид үнэндээ яах байсан юм. Яаж үгээ хэлэх байсан юм. Өөрсдийнх нь баталсан хууль шүү дээ. Хүмүүс ажлаа хийж чадахгүй байна. Хэн орж ирээд бид нарыг дарамтлах бол гэсэн айдастай ажиллаж байна. Өнөөдрийн шүүх хурал дээрээс бид нар чимээгүй зогсох ч эрхгүй болсон гэдэг нь харагдаж байна.

Гэтэл чимээгүй зогсох нь битгий хэл, махан овоо босгож, шоу хийсэн хүмүүс сайд болох гээд явж байна" гэв.

Үндсэн хуулийн 14.1-т "Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэж заасан байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 10 цаг 12 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top