Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 31, суурин 65 цэгт 96 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Мөн өчигдөрөөс томоохон зах, худалдааны төвүүдэд 19 цэг нээн ажиллуулж эхлээд байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх;
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.