x

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр тохиож байна

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Боржигон овогт Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрээр 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төрсөн түүхтэй.

Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвээлд өсөж гэрээрээ 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна.

1915 онд эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж Монгол бичгийг тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох “Зүрхэн тольт”, “Элдэв тайлбар толь бичиг”, “Хав муур хулгана гурвын үлгэр”, “Хоёр загалын тууж”, “Оюун түлхүүр” зэрэг Монгол хэл, уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.

Мөн 1918 оны сүүлчээр Цэргийн яамнаа бичээчийн алба хааж, ажил, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн байдаг. Түүнчлэн , төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байжээ. 

Тэрээр 1937 оны Долдугаар сарын 13-ны өдөр тэнгэр болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 11 цаг 45 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 11 цаг 47 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 11 цаг 50 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 11 цаг 52 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 11 цаг 53 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 13 цаг 23 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 13 цаг 24 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 13 цаг 25 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 13 цаг 29 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 13 цаг 45 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 11 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 14 цаг 28 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 13 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 18 цаг 46 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 18 цаг 48 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 18 цаг 51 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 18 цаг 53 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 19 цаг 28 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 19 цаг 41 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top