x

Б.Мөнхжин: Эрээнээс тасралтгүй тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна

БНХАУ Эрээн хотын боомттой холбоотой асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийв. Дэд сайд мэдээллийнхээ эхэнд "Хил хаагаагүй, зөвхөн авто замын тээвэр, зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. Төмөр замын тээвэрлэлт бараа эргэлт хэвийн, нарийн царигаар ачилт хийгдээд явж байна" гэв.

Хятадын талаас "жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад хилийн тэг цэг дээр чингэлэг солилцох" санал тавьсныг Монголын тал хүлээж авсан байна. Тиймээс үлдсэн 19 хоногийн дотор Монголын талын жолооч, чингэлгүүдийг бэлдэх, өөрсдийн хариуцсан хилийн тэг цэгээ тохижуулах шаардлагатай юм байна.

-Эрээн хотод халдварын нөхцөл байдал ямар байна вэ? Хэдий хөл хориотой байсан ч нарийн ногоо болон зарим бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүй явууллаа?

-Бид нарийн ногоог төмөр замаар ачиж байгаа тул хомсдол үүсэхгүй. Үндсэн бүтээгдэхүүн гэнэтийн шоконд орж тасалдахгүй. Эрээнд коронавирусний халдвар илрээд сар гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хяналтад авсан юм шиг байна. Эрээн хотын удирдлагуудын өмнөөс мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байна. Автозамын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажилдаа шуурхай орох тохироог хийсэн.

-Эрээний гаалийн агуулахад хэдий хэмжээний ачаа бараа Монгол руу ачигдах гээд хүлээгдэж байна вэ?

-Эрээний гаалийн агуулахад байгаа барааг нэг бүрчлэн тоолоход хүнд байна. Тэнд ажилладаг бүх ажилчид хөл хорионд орсон. Одоо чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхлэхээр чингэлэг тээвэр болон төмөр замаар татаад ирэхээр ачаа тээвэр асуудалгүй болно.

-Эрээний удирдлагуудын тавьж байгаа саналыг хүлээж аваад, халдвар хамгааллын дэглэм чанд сахих боломж бололцоо манайд байгаа юу?

-Би бол чадна гэдэгт итгэлтэй байна. Хоёр тал хамтарч тохижуулах ажил бий. Бид шинэ зүйл хэрэгжүүлж эхэлж байна. Иймд гэнэт бүх зүйл сайхан болно гэж байхгүй. Гэхдээ тасралтгүй тээвэрлэлт хийх нөхцөл бүрдэж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 9 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 10 цаг 45 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top