x

Т.Сосорбарам: Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9,211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4,485 иргэн шалгалтад орж буй юм. 

Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам "Урьд нь төрийн албаны шалгалтыг авахдаа тодорхой нэгэн ажлын байр зарлаж, түүний дагуу хүмүүс бүртгүүлэн шалгалт өгдөг байсан бол 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар ерөнхий болон тухайн албан тушаалын тусгай шалгалт гэсэн хэлбэртэй болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад төрийн албанд анх орох гэж буй дээд боловсролтой, ял шийтгэл эдэлж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл, Монгол Улсын иргэн хүсэлтээрээ бүртгүүлж өгнө. Шалгалтын босго оноо давсан иргэд төрийн албаны нөөцөд ордог бөгөөд нөөцөд орсон иргэд тусгай шалгалт өгч тухайн албан тушаалд өрсөлдөх эрх зүйн зохицуулалттай болсон.

Нөгөөтээгүүр сонгон шалгаруулалт цахимжаад байгаа мөртлөө энэ сонгон шалгаруулалт тийм хүнд зориулагджээ гэсэн гомдол гарсаар байсан. Яагаад гэвэл, нэг аймгийн 10 сумын Тамгын газарт ажлын байр зарлахад 10 өөр шалгуур тавьдаг байсан. Зарим сумын иргэд наадах ажлын байр чинь манай сумын тэрэнд зориулсан шалгуур байна гэж танихаар. Тэгж өөрчлөх эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд байсан бол шинэчилсэн хуулиар албан тушаалын тодорхойлолтыг заавал Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авдаг, ажилласан жилийн шалгуурыг заагаад өгчихсөн учраас хэн нэгэн хүнд зориулсан албан тушаал байхгүй болсон.

Төрийн албаны зөвлөл өнөөдөр 22 мянга гаруй албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлаад явж байна. Шинэ хуулийн хүрээнд 2019-2021 онд төрийн албаны ерөнхий шалгалтад  38,204 хүн орж, 8,190 хүн тэнцсэн байна.

Түүнчлэн шалгалтын агуулга, сорилыг шалгахдаа тухайн хүний хууль эрх зүйн мэдлэг, Монгол Улсын түүх, нийгэм, соёлын мэдлэг, асуудал шийдэх, багаар  ажиллах чадварыг дүгнэх 1,000 гаруй сорилыг шинэчлэн боловсруулсан. Төрийн албаны зөвлөл Шинжлэх ухааны академи, төслийн зөвлөхүүд, эрдэмтэн докторуудын тусламжтайгаар боловсруулсан сорилыг албан тушаал бүрд тохируулан боловсруулсан. Дээр нь төрийн албаны хоёр шатны шалгалт цахимжсан. Иргэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж чадсан" гэлээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд "Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 4,485 иргэн бүртгүүлсэн. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Шалгалтын байр, техник хэрэгсэл, сүлжээ, бусад аюулгүй байдал, цар тахлын халдвар хамгааллыг сахиулах ажлыг 14 хоногийн өмнөөс эхлүүлсэн.

Энэ ажилд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар  гэхчлэн мэргэжлийн байгууллагын 80 орчим албан хаагч хамтран ажиллаж байна. Шалгалт хооронд болон шалгалтын дараа голомтын халдваргүйтгэл хийж байгаа" хэмээн мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 10 цаг 14 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top