Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 14.00 цагт зарлагдаад байсан "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний үүсгэн байгуулагч, иргэн Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүр хурал ирэх пүрэв гариг хүртэл хойшилжээ.
Сануулахад, өнгөрөгч долдугаар сард “Тэвчээр тасарлаа” хөдөлгөнөөс Сүхбаатарын талбай дээр гурван минутын гацалт /flash mob/ зохион байгуулж, 40 орчим залуус оролцсон билээ. Хатуу хөл хорионоос болж үйл ажиллагаа нь зогссон, ажил, орлогогүй болсон иргэд, ААН-үүд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх, төр засагтаа үгээ хэлэх гэсэн анхны оролдлого тэр байв.
Гэвч үүнээс болж “Тэсвээр тасарлаа” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшинд “Халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хүн олноор цуглуулсан” хэмээн зөрчлийн хэрэг нээж, шүүхэд шилжүүлсэн юм байна. Өнгөрөгч наймдугаар сард хуралдах ёстой байсан шүүх хурлын товыг нэг удаа 14 хоногоор хойшлуулснаас хойш дахин товлоогүй байсан шүүх хурлын тов өчигдөр гэнэт гарч, өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх дээр цахимаар хуралдахаар болсон билээ.
Гэвч шүүх хуралдааныг хоёр өдрөөр хойшлуулж, ирэх пүрэв гаригт хуралдуулахаар болсон тухай Д.Амартүвшин өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээлсэн байна.