Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэг сошил орчинд тараад байна. Тухайн бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодож байгаа харагдана. Зодуулж буй хохирогч хүүхэд нь эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгийг таамаглах боломжгүй байна.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Энэ талаарх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар, хэрэг хаана, хэзээ болсон гэдгийг шалгаж байна" гэлээ.
Эцэг эх, асран хамгаалагч өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах, санал бодлыг хуваалцах, сайтар ярилцаж байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Мөн анги удирддаг багш нар сурагчид хоорондын харилцааг анхаарч, нэгнээ ялгаварлан гадуурхахгүй, дээрэлхэхгүй байж, хүндэтгэлтэй хандаж байхыг зөвлөх хэрэгтэйг санууллаа.