x

З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр энэ оны махны нөөц бүрдүүлэлт болон үнийн тогтвортой байдалд хэрхэн хангах талаар мэдээлэл өгөв.  

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил коронавирусийн нөхцөл байдлаас хамаарч импортлогч орнууд манай улсаас мах авахгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Үүний улмаас манай улс махаа экспортолж чадахгүй байгаа.

Тиймээс дотоодын махны худалдааг дэмжих зорилгоор энэ жил төв суурин газарт махны нөөц бүрдүүлэх чиглэлд илүү онцгой ажиллаж байна. Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэлд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Үүнд нийт 17 аж ахуйн нэгж хамрагдаж, одоогийн байдлаар 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл арилжааны банкууд дээр гарсан байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөгдсөн байна. Бид нөөцийн махаа харьцангуй эрт бэлдэж чадаж байна гэж харж байна. Энэ жил нийт 15 мянган тонн мах бэлтгэх зорилттой байгаа.

Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ. Аймаг орон нутгаас орж ирж байгаа стандарт, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг хөдөө аж ахуйг дэмжих санд бэлтгэнэ. Нийт 5,000 орчим тонн махыг нөөцлөх төлөвлөгөө гаргасан.

Ингэхээр хавар иргэдийн хүнсний гол хэрэгцээ болдог махны нөөцийг тодорхой түвшинд хангалттай бэлдэж, үүнийг дагасан үнийг тогтвортой байлгах бодлого байна. Энэ хүрээний зохион байгуулалтын ажлыг хийж дууссан. Үүнтэй холбоотойгоор удахгүй Улаанбаатар хотын 31 байршилд хөдөө аж ахуйн гаралтай өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.

Улаанбаатар хотын иргэдийн мах болон цагаан идээний хэрэглээг хямд үнээр дундын зуучлал орохгүйгээр нийлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, аль нэг ченж болон худалдааны байгууллагын нугалаа орохгүйгээр орон нутагт бэлтгэсэн мах болон цагаан идээг тээврийн зохион байгуулалттайгаар оруулан ирж,  хямд өртгөөр төв суурин газрын иргэдэд нийлүүлнэ гэсэн үг.

Тухайн худалдаанд хамт зүхэж, жижгэрүүлэх зэрэг үйлчилгээг хамт төвлөрүүлж иргэдийн өвлийн идшээ бэлтгэх арга хэмжээг хамтдаа зохион байгуулахаар цэг байршлуудыг тодорхой болгосон" гэв.

Дашрамд, нөөцийн махны бүрдүүлэлтийн 60 хувь нь хонины мах, 30 хувь нь үхрийн мах, 10 хувь нь ямааны мах байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 9 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 10 цаг 46 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top