Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 39, суурин 40 цэгт 88 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5,778 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 90, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 4,207, нийт 4,503 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.8 хувь байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх;
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.