Өчигдөр орой 21:30 минутын үед Энхтайван гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарч, автобус доош унасан байна.
Нийтийн тээврийн автобус суудлын машинтай мөргөлдсөн ослын улмаас автобус гүүрний далан руу унасан бөгөөд ослын улмаас нэг хүн гэмтсэн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй. Тухайн үед нийтийн тээврийн автобус нь зорчигчгүй хөдөлгөөнд оролцож байсан аж.
Одоо тус осол хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна.