x

Иргэдийн төлөөлөл нийслэл дэх газрын маргааныг шийдвэрлэхийг хүсэв

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм. 

Өнөөдрийн уулзалтад нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Баянгол дүүргийн Газрын албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцсон юм.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Бадамханд тус хорооны нутагт барьсан 266 дугаар цэцэрлэгийн газрын асуудлыг хөндлөө. Тус цэцэрлэгийг барьсан газар нь маргаантай байгаагаас цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх боломж бүрдэхгүй байгаагийн дээр цэцэрлэгт дулаан, цахилгаан нийлүүлэхэд ч саад учраад байгааг өгүүлсэн юм.

Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дахь 60 дугаар байрны оршин суугчид БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Номтот” компанитай холбоотой гомдлыг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид дуулгасан. “Номтот” компани 60 дугаар байрны гадна талд тоглоомын талбай байгуулах зай ч үлдээлгүй хашаа татаж, чингэлэг байршуулснаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хөндөж байгаа тухай өгүүлэв.

266 дугаар цэцэрлэгийн газрын маргааныг журмын дагуу шийдвэрлэж, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг түргэвчлэх, 60 дугаар байрны гадна талд хүүхдийн тоглоомын талбай барихуйц газар чөлөөлөх үүргийг “Номтот” компанид өгөхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч холбогдох албаныханд даалгалаа.

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн С.Гантогоо газрын маргаантай асуудлаа танилцуулж, сүүлийн 10 жилийн турш хүндрэлтэй нөхцөлд аж төрж байгаагаа дуулгав.

Тус иргэний хөндөн тавьсан асуудал нь шүүхийн шатанд шийдэгдэж буй тул шүүхийн шийдвэр гартал хөндлөнгөөс оролцох боломжгүйг тайлбарлалаа. Түүнчлэн Баянгол дүүрэгт газрын маргаан удаа дараа гарч, иргэд гомдоллож байгаа тул цаашид анхаарч ажиллахыг сануулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 9 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 11 цаг 15 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top