x

ТАНИЛЦ: Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг төлөвлөгөө

Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулж, энэ талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Төслүүдийн талаар, тэдний хэрэгжих хугацаа, ямар төслүүдээр эхлүүлэх зэргийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн гол тушаа болж байсан зүйл бол эрх зүйн түгжигдмэл байдал. Үүнээс болж Улаанбаатар хотын эдийн засгийн тэлэлт, авах арга хэмжээнүүд төдийлөн оновчтой байгаагүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг сууриар нь залруулах бодлогыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлд нийслэл Улаанбаатар хотын гол хуулийн нэг болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан.

Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын төсвийн шуудын орлого 420 тэрбум төгрөгийг хотын хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг анх удаа гаргалаа.

Тиймээс би Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатар хотын эдийн засгийн шинэ үүд хаалга нээгдэж, 2022 оны нэгдүгээр сараас нэн шинэ бодлогоор хөгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

Өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд 2022-2024 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэх нийт есөн бүлэг ажлыг танилцуулсан.

Үүнд:

Нэгдүгээрт, авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Энэ бол түгжрэлийг бууруулах гол төслүүдийн нэг. 420 тэрбум төгрөгийг тухайн жилийн хийгдэх ажлын 28 хувь гэж тооцсон.

Хоёрдугаарт, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд байна. Улаанбаатар хотод газар чөлөөлнө гэдэг хамгийн хүнд асуудлын нэг. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай учир Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил уддаг, хойшилдог. Гадаадын эх үүсвэрээр ажил хийхэд мөн л хойшилдог. Учир нь газар чөлөөлөлтийн асуудал ярвигтай. Хувь хүний өмч, эзэмшилтэй холбогддог. Иймд санхүүгийн эх үүсвэр болох Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын авто замын тогтвортой хөгжил, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 499 нэгж талбар буюу нийт газар чөлөөлөлтийн зардал буюу 169.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Газар чөлөөлөлтийн зардал эх үүсвэрийн 13 хувьтай тэнцэж байгаа.

Гуравдугаарт, хотын түгжрэл ихтэй бүс болох Бага тойрууд төлбөртэй гарааш хийх ажлыг төлөвлөсөн. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь төсөвт өртгийн нэг хувьтай тэнцэж буй.

Дөрөвдүгээрт, авто замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгаа томоохон шалтгааны нэг бол уулзварын нэвтрэх чадамжийн асуудал. Тиймээс уг харилцан адилгүй, тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын 30 байршилд дахин авто замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэж байна.

Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс Улаанбаатар хотод ухаалаг удирдлагын нэгдсэн системийн зохицуулалтыг хийх үүднээс “RFID” системийг үргэлжлүүлж хийхээр төсөлд оруулж ирсэн. Уг системийг хэрэгжүүлснээр автомашиныг бүртгэх, төлбөртэй зогсоолуудад холболтууд хийх зэрэг ажлууд төлөвлөсөн. Энэ төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд явж байгаа төслүүдтэй уялдуулахаар ярьсан. Тиймээс бид энэ төсөлд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож танилцуулсан.

Зургаадугаарт, 2009 оноос хойш Улаанбаатар хотод нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийгээгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 75 хувь гаруй нь стандарт хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг орчин үеийн шийдэл бүхий зорчигч нарт ээлтэй, ая тухтай, эрүүл, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн 500 автобусыг оруулж ирэх зохицуулалт хийж байна. Энэ бол 420 тэрбум төгрөгийн эх үүсвэр дээр хийх төсөл биш, тусдаа хийж буй ажил юм.

Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гэх нэр томьёоллыг анх удаа Засгийн газарт оруулж байна. Энэ нь 60-70 км цагийн хурдтай хот доторх нийтийн тээвэр юм. Дэлхийн хотуудад гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь хот хооронд явдаг жишиг байна. Ийм шинэ нийтийн тээврийг оруулахаар бэлдэж, энэ ажилд урьдчилгаа болгож, 130 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зохицуулахаар мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Энэ ажил мөн 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрт ороогүй, нэмэлтээр хийх ажлуудын жагсаалтад орсон.

Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зайлшгүй газар чөлөөлөлтөд тавьж, Богдхан төмөр замын трассын ажил амжилттай явна гэж үзээд, нийт 420 тэрбум төгрөгийн хоёр хувьтай тэнцэх эх үүсвэрийг тавьсан.

Есдүгээрт, иргэдийн дугуйгаар зорчих боломжийг бид цаашдаа нэмэгдүүлэх ёстой.

Явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, туслах үүрэгтэй хороолол дундах авто замыг хөгжүүлэх хүрээнд нийт 242.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тавихаар ажиллаж байна.

Энэ нь нийт төсөвт өртгийн 32 хувийг эзэлж байна. Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй чадварлаг, сайн боловсон хүчин хэрэгтэй. Нэгж байгуулахад 4.8 төгрөгийн эх үүсвэрийг тавилаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 10 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 11 цаг 17 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top