x

"Долоогоос дээш жилийн насжилттай автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа"

Олон нийтийн сүлжээнд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс энэ талаар тодрууллаа.

-Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Арваннэгдүгээр сарын 4-нд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хотын төвлөрлийг задлах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдсан. Тус хуралдаанаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ болоод зорилгоо танилцуулсан. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг бол худал, ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн. Он гарахад энэ тоо ойролцоогоор 700 мянгад хүрэх тооцоо бий. Зохицуулалт хийхгүй энэ байдлаараа үргэлжлэх юм бол Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа 900 мянгаас нэг саяд хүрэх төлөв ажиглагдаж байна. Автомашины тоо нэмэгдэж байгаагаас үүдэн замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цагийн хурдтай байсан бол саяхан тооцоо хийж үзэхэд 10 км цагийн хурдтай болж буурсан байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2028 оноос эхлэн баруун гарын дүрэмд 100 хувь шилжье гэсэн саналыг оруулж байна.  Тэр болтол автомашинууд замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцоно.

Импортоор орж ирж буй автомашины 90 гаруй хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байдаг. Тиймээс эдгээр автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа. Мэдээж дээрх асуудлуудаар иргэдээс санал, асуулга аван, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэнэ.

-Хотын төвлөрөл, замын ачааллыг бууруулахын тулд 420 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Ямар ажлууд хийж, мөн хийхээр төлөвлөж байна вэ?

-420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь бууруулахад зарцуулах тухай шийдвэр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор гарсан. Уг төсвийн хүрээнд нийт 12 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Тухайлбал, Яармагийг “ТЭЦ-4”-ийн замтай, цаашаагаа Энхтайваны гудамжтай холбох 650 метр урттай гүүр нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтийг нэмэгдүүлэх зорилготой гол гудамж, замуудын төсөл, ажлуудыг  хийнэ. Түүнчлэн явган болон дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ажлуудыг төлөвлөсөн.

-Яармаг орчмын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Яармагаас хотын төв рүү чиглэх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх судалгааг хийж дууссан. Дараагийн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. Эхний ээлжид нийтийн тээврийг чөлөөтэй явуулах шийдэл гаргахаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 9 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 11 цаг 14 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top