Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 43, суурин 45 цэгт 97 багийн 382 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын
-
I тунгийн хамралт 74.7 хувь,
-
II тунгийн хамралт 71.1 хувь,
-
Нэмэлт тунгийн хамрагдалт 23.2 хувь байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх;
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.