Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Монголоор дамжуулан татах байгалийн хийн хоолойн төслийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдөр хоёр улсан хамтарсан ажлын хэсэг хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын компанийг байгуулаад байгаа ба инженер техникийн алба хаагчид байнгын байршиж ТЭЗҮ-г хийхээр ажиллаж байна.
Газпром компанийн удирдлагууд манай улсад ирж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан.
Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэл 962.5 км урт хийн хоолой татагдана. ТЭЗҮ 70 хувьтай байна. ТЭЗҮ энэ ондоо багтаж дуусаад стандартыг нь батлах ажил Монголд хийгдэж байна.
ТЭЗҮ дууссанаар инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно. Энэ ажил 2 жил үргэлжилнэ. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ. Залгуулаад Засгийн газар хоорондох хэлэлцээрүүдийг байгуулна. Хэлэлцээрээр үнэ, үүргээ тохирно" гэв.