x

Я.Содбаатар: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол өөр, ойгоос мод булгалж авчирч суулгасан удаа огт байхгүй

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авчирч суулгахгүй. Энэ бол үндэсний хөдөлгөөний ажил биш” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Тэрээр “Тэрбум мод тарих аян Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Энэ бол хоёр өөр асуудал. Нэг нь ойн салбарт, жил бүр байнга хийдэг технологийн ажил. Өөрөөр хэлбэл шигүү ойг сийрэгжүүлэх ажлыг тодорхой, эрх, үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд хийх ёстой. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг таван аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн үү, технологийн дагуу ажилласан уу, сийрэгжүүлэх ёстой талбайдаа ажилласан уу гэдгийг Цагдаагийн байгууллага тодруулж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол өөр. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод булгалж авчирч суулгасан удаа огт байхгүй. Ийм зүйл хийхгүй. Нэг ёсондоо уулнаас мод авчирч тарих нь үндэсний хөдөлгөөний ажил биш.

Ой модыг сийрэгжүүлэх ажлыг өнгөрсөн он жилүүдэд хийж байсан, ирээдүйд ч хийнэ. Үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үндэсний хөдөлгөөний ажилтай холбож ойлгож болохгүй” гэлээ.

Мөн “Өнөөдөр 43 ойн анги, 224 аж ахуйн нэгж мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ойрын хоёр жилд чадавхыг нь сайжруулна. Ногоон санхүүжилт болон бусад хэлбэрээр дэмжинэ.

Томоохон аж ахуйн нэгж, ялангуяа уул уурхайн компаниудыг түшиглэсэн мод үржүүлгийн ангиуд байгуулагдаж байгаа. Дээр нь аймаг дундын механикжсан анги бий болно. Түүнээс биш уулнаас мод авчирч суулгаад ургахгүй. Бойжуулалтын талбай, эсвэл хүлэмжид тарьсан  модыг хүн ам шигүү суурьшсан суурьшлын бүс рүү явуулдаг технологитой.

Энэ бол улс төржиж болохгүй сэдэв. Хэн нэгэн хүний улс төрийн сэдэв биш. Энэ бол монголчуудын, хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой, тогтвортой хөгжлийн суурь асуудал юм ” гэлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 13 цаг 32 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 13 цаг 35 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 13 цаг 38 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 13 цаг 40 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 13 цаг 41 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 15 цаг 10 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 15 цаг 12 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 15 цаг 13 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 15 цаг 16 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 15 цаг 32 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 15 цаг 59 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 16 цаг 1 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 16 цаг 15 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 17 цаг 0 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 20 цаг 33 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 20 цаг 36 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 20 цаг 38 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 20 цаг 40 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 21 цаг 16 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 21 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top