АНУ Арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ДЭМБ-ын албан ёсоор бүртгэсэн вакцины бүрэн тунтай гадны жуулчдад хилээ нээхээ мэдэгдсэн билээ.
Уг шийдвэртэй холбоотойгоор ОХУ-ын "Спутник V" вакцин хийлгэсэн монгол иргэд тус улсад нэвтрэх боломжгүй болжээ. Учир нь тус вакциныг ДЭМБ-аас албажуулаагүй байгаа юм.
Тодруулбал, Монголд суугаа АНУ-ын ЭСЯ-наас "АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн зөвлөгөөний дагуу албан ёсоор ДЭМБ-д бүртгэлтэй вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүсийг л нэвтрүүлж байгаа" гэх мэдээллийг өглөө.
Монгол Улс ДЭМБ-ын бүртгэсэн AstraZeneca, Pfizer-BioNTech, BIBP/Sinopharm вакцинаас гадна ОХУ-ын Спутник V вакцинаар иргэдээ дархлаажуулсан билээ.