Бөө мөргөлийн зан үйл үйлдэж байгаад гал алдаж 5 орчим га газрыг шатаасан зөрчил өнгөрсөн сарын сүүлээр морины барианы орчим хэсэгт гарчээ.
Мөн Дэнж багт шар өвс шатаасны улмаас айлын байшин шатсан гэх дуудлагаар Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллажээ.
Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар буяны зан үйл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргийг Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.