Энэ сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд нялх хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдан, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байжээ.
Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байна.