Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 43, суурин 44 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлсөн байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Энэ сарын 08-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 177, нэмэлт сэргээх тунд 3842, нийт 4095 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын
- I тунгийн хамралт 74.7 хувь,
- II тунгийн хамралт 71.1 хувь,
- нэмэлт тунгийн хамрагдалт 22.2 хувь байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх;
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.