x

БНСУ хөдөлмөрийн гэрээт гадаад ажилчдаа авахаар болжээ

БНСУ-ын Засгийн газраас энгийн амьдралд эргэн орох бодлогын хүрээнд жижиг, дунд бизнес болон газар тариалан хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визтэй гадаад иргэдийг хилээр нэвтрэх дүрэм журмыг бууруулж, энэ сарын сүүлээс эхлэн татан авахаа энэ сарын 5-нд мэдэгдлээ.

Харин эрсдэл өндөртэй орнуудын ангилалд багтдаг, тус улсын хилээр нэвтрэхийг хориглосон Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Киргиз зэрэг таван орны гэрээт ажилчид тухайн улсад вакцин хийлгэж дууссанаас хойш 14 хоногийн дараа л виз олгох боломжтой аж.

Мөн онгоцонд суухаас өмнө 72 цагийн дотор ПСР шинжилгээ хийлгэсний дараа шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас энэ сарын сүүл гэхэд хилээр нэвтрэх боломжтой болно гэж үзэж байна.

Үлдсэн 11 улс (Камбож, Вьетнам, Тайланд, Зүүн Тимор, Лаос, Хятад, Балба, Шри Ланка, Монгол, Бангладеш, Индонез) вакцин хийлгэснээс үл хамааран шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тус улсад нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд Солонгост ирсэний дараа вакцинжуулалтанд заавал хамрагдах ёстой аж.

Засгийн газраас одоогийн байдлаар хүлээгдэж буй 50.000 гэрээт ажилчид байгааг харгалзан үзэж, өдөрт 100 гэрээт ажилтан буюу 1 долоо хоногт 600 гэрээт ажилчдыг хилээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Гэсэн хэдий ч вакцинд хамрагдсан эсэхийг үл харгалзан 10 хоногийн турш тусгаарлалтанд заавал орно хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: MKOR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 3 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 15 цаг 46 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 15 цаг 49 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 15 цаг 52 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 15 цаг 54 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 15 цаг 55 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 17 цаг 24 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 17 цаг 25 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 17 цаг 27 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 17 цаг 30 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 17 цаг 46 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 18 цаг 13 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 18 цаг 15 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 18 цаг 29 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 19 цаг 14 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 22 цаг 47 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 22 цаг 50 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 22 цаг 52 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 22 цаг 54 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 23 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top