x

Гуравдугаар тунгаа хийлгэсэн, эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр үзнэ

Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙГ АН-ЫН ДАРГААР БАТЛАВ

Ардчилсан намын Онц их хурал Баасан гаригт /2021.11.05/ болов. Ардчилсан намын Онц их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд, нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц их хурлаар шийдвэрлэж цэг тавих.

Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон батлав. Мөн Лувсаннямын Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

"ҮЗЭГЧИД III ТУНГАА ХИЙЛГЭСЭН БАЙХ ЭСВЭЛ 20 МЯНГААР ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ"

 

Хязгаарлалт тогтоогоод байсан урлаг, соёлын үйл ажиллагааг өнгөрсөн Даваа гаригаас хэвийн явуулж эхлэх талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ "Цар тахал нийгмийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Хэдийгээр үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой.

Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзнэ. Соёл, урлагийн салбар, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж, нэмэлт тунг идэвхтэй хийлгэхийг иргэдээс шаардахыг хүсч байна. Хувийн хэвшлийн салбарыг Засгийн газраас илүүтэй дэмжихийг зорьж байгаа. Улбар шар түвшинд байгаа ч дараа дараагийн салбаруудыг нээхээр төлөвлөж байгаа. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал "шар" түвшинд тун удахгүй шилжих болно" гэв. Мөн караоке, ресторанаар үйлчлүүлэх иргэд заавал гуравдугаар тунд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэрсэн бол нотлох бичиг баримтыг харж нэвтрүүлэхээр болжээ.

"ЭНЭ САРЫН 8, 15-НД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, БЭЭЖИНГЭЭС ЭМ ТАТАН АВНА"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн нөөц хомсдсон талаар болон импортын эмийг хэрхэн татаж авах зохицуулалт хийж байгаа талаар Мягмар гаригт мэдээлэл өгсөн. Тэрбээр эмийн чанар, нөөц, үнийн бодлого дээр зохицуулалт хийж байгаа. Замын-Үүдийн хил хаагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас бүх судалгааг авч эм ханган нийлүүлэх байгууллагуудын  төлөөлөлтэй нь уулзаж хаана, ямар эм тасарсан байгаа талаар, ямар эм хэд хоногийн нөөцтэй байгаа гэдэг мэдээллийг авсан. Бээжин рүү агаарын тээврийн зохицуулалт хийж, Тяньжинд саатсан эм тариаг яаралтай татах зохицуулалт хийж эхнээс нь татаж авч байна.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүнсний тээвэрлэлтийг ч мөн хийж байгаа. Монгол Улс эмийн 50 хувийг импортоор авдаг. Үүнээс дотоодод үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүний 90 орчим хувийн түүхий эдийг авдаг. Эмийн тухайд харилцан адилгүй нөөцтэй байгаа. Зайлшгүй шаардлагатай, тасарч байгаа эмийг эхний ээлжид агаарын тээврээр татан авна.

Агаарын тээвэр байнга нислэг хийж байгаа. Бээжин болон Инчён дээр гацсан тээвэрлэлтийг хийж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны зохицуулалт хийж байгаа. Нислэг энэ сарын 5, 8, 15-нд хийнэ. Вакцины хугацаатай холбоотой мөн асуудлыг ярьсан. "Pfizer" компаниас үйлдвэрлэгдсэн вакциныхаа хадгалах хугацаагаа гурван сараар сунгасан. Үйлдвэрээс нь ийм шийдвэр гаргасан учир шошго дээрх мэдээлэлд иргэд ач холбогдол өгч, хугацаа нь дууссан вакциныг хийж байна гэж айх шаардлагагүй" гэв.

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ ТҮРҮҮЛЭВ

Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан Баасан гаригт болов. Уг барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага О.Хангай нар тунан барилдаж, Ө.Бат-Орших гарьд түрүүллээ.

Харин их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун нар үлдэв.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулсан. УОК, НОК-ын шийдвэрээр тус барилдааныг зохион байгуулахгүй гэж Үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн ч бөх сонирхогчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан учир товлосон хугацаандаа явуулахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 10 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 11 цаг 46 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top