x

Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ ялалт байгуулжээ

Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ. 

Өнгөрсөн зургаадугаар сард тус байгууллагаас Засгийн газрын наадмын тухай тогтоолын "Хурдан морины уралдаан" хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн. Улмаар шүүхээс өчигдөр нэхэмжлэлийг хянан хэлэлцэн Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэжээ.

Шүүхэд ялалт байгуулж, хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоосноор унаач хүүхдийн сэтгэл санаа болон бие махбод, амь насаараа хохирсон нийт хүүхдүүдийн эрхийг сэргээх бүхий л боломж бүрдэнэ гэж Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр мэдээллээ. 

171 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтад "Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавируснний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд даалгасугай" гэжээ.

Засгийн газрын 171 дүгээр тогтоол
Засгийн газрын 171 дүгээр тогтоол

Лантуун дохио ТББ-аас “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байна.

Засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зорилго хангагдсан ч наадам зохион байгуулах шийдвэрийн улмаас наадамд бэлтгэх хурдан морины уяа сойлго, үсэргээ, уралдааны үед нийт 31 унаач хүүхэд бэртэж, 3 унаач хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан. 

Иймд хүүхдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн юм.  

Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг өчигдөр эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэлээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 10 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 4 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top