x

Зам тээврийн ноцтой хэрэг ослын улмаас өчигдөр зургаан хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Зам тээврийн зургаан ноцтой хэрэг ослын улмаас зургаан хүн гэмтсэн бөгөөд тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг гарч байна.

Тухайлбал:

Нийслэл хотод замын хөдөлгөөний дүрмийн

  • 8 дугаар заалт: /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/

  • 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/

  • 15 дугаар заалт: /Уулзвар нэвтрэх/

  • 16 дугаар заалт: /Явган хүний гарц  нэвтрэх,/

  •  19 дүгээр заалт: /Хорооллын доторх хөдөлгөөн/

Орон нутагт замын хөдөлгөөний дүрмийн

  • 10 дугаар заалт: /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/

  • 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/

  • 12 дугаар заалт: /Тээврийн хэрэгслийн хурд/

  • 13 дугаар заалт: /Гүйцэж түрүүлэх ба гүйцэх/

  • 18 дугаар заалт: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/

  • 24 дүгээр заалт: /Ачаа тээвэрлэх/ зэрэг болно.

Гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагчид нийт 3,072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван иргэнийг тус тус илрүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан таван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

  • Нийслэл хотод явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулах

  • Үр  хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох 

  • Өвлийн улирал эхэлж байгаа тул улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх

  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 10 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 5 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top