Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "АНУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулаад эхэлсэн. Тиймээс Файзер вакциныг гуравдугаар тунд болон 5-11 насны хүүхдүүдээ дархлаажуулахад ашиглана.
Вакцины хангалт муу байгаа учраас олон улсад вакцины хэрэгцээг хангахын тулд гуравдугаар тунд хамруулахгүй байхыг уриалж байгаа ч АНУ, Израил улсууд иргэдээ гуравдугаар тунд хамруулж байгаа" гэв.
Мөн тэрээр "Монгол Улсад татан авсан Файзер, Вероселл вакцины хугацаа дуусах болоогүй" гэсэн юм.