Урлаг соёл, спортын арга хэмжээ өнөөдрөөс нээгдэж байна.
Ингэхдээ үзэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах юм.
Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр Спортын төв ордонд Монголын волейболын Үндэсний Дээд лигийн тэмцээн болж байна. Гэхдээ уг тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулж байгаа аж.
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийг идэвхитэй хамрагдахыг уриалж байна.