x

Монгол Улс хүний эрхийг хангах, энхийг сахиулахын төлөөх олон улсын хамтын хүчин чармайлтад идэвхтэй оролцож байна гэв

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид болон НҮБ-ын зарим удирдах албаны хүн оролцсон хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Туслах ерөнхий нарийн бичгийн дарга Мохамед Халед Хиари, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортни Раттрэй болон 20 гаруй улсын НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар уригдан оролцлоо.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс амаргүй зам туулж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай улс тусгаар тогтнол, бүрэн эрхээ баталгаажуулсан түүхэн чухал үйл явдал байсныг онцоллоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид дэвшүүлсэн мэндчилгээндээ Монгол Улс нь НҮБ-ын гишүүн болсноор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, ардчиллыг дэмжих, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хангах, энхийг сахиулахын төлөөх олон улсын хамтын хүчин чармайлтад идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр Монгол Улс - НҮБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн тухай видео танилцуулга толилуулж, монгол ардын урлагийн тоглолт болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна саяхан Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 2 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 6 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 9 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 15 цаг 52 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 15 цаг 55 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 15 цаг 58 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 0 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 1 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 17 цаг 30 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 17 цаг 32 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 17 цаг 33 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 17 цаг 37 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 17 цаг 52 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 18 цаг 19 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 18 цаг 21 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 18 цаг 36 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 19 цаг 21 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 22 цаг 53 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 22 цаг 56 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top