x

Д.Сумъяабазар: Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе!

Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр "Эрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ, улаанбаатарчууд аа!

Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм. Түүнчлэн тэртээ XII зууны хоёрдугаар хагаст буюу “Монголын нууц товчоо”-нд “Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө Туулын хар шугуй гэдэг газар байв” хэмээн тэмдэглэснийг одоогийн Улаанбаатар хотын суурь мөн хэмээн үзэх судлаачид цөөнгүй байдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд хотын үүсэл хөгжил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлье. Учир нь Улаанбаатар хотын үүх түүх, өөрчлөлт шинэчлэлийн учир шалтгаан, нутаг орны сонгон суурьшсан эх үндэслэл зэргийг танин мэдэх нь шинэ Улаанбаатар хотын хөгжлийг зөв зурж, зөв төлөвлөж, зөв байгуулахын үндэс юм. Ийн аливааг уг үндэс, учир шалтгаанаар нь ойлгож гэмээн урагш илүү хол алхах боломж нээгдэх нь гарцаагүй юм.

Тиймээс ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэл хотын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор боловсруулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хуульчлан батлуулж чадлаа. Уг хууль батлагдсанаар хот бие даан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болсон бөгөөд улаанбаатарчуудын жилдээ татварт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг эргээд нийслэлийн бүтээн байгуулалт, түгжрэлийг цогцоор нь бууруулахад зориулах түүхэн шийдвэр Засгийн газраас гарсан нь нийслэл хотын хувьд цоо шинэ эргэлтийн цэг болж өгөв. Түүнчлэн 2010 оноос хойш удтал яригдсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилго бүхий Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шинээр дагуул хот байгуулах ажлыг эрчимжүүлж байна.

Мөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулж, хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллаж байгааг дуулгахад нэн таатай байна. Ингэснээр нийслэл маань ирэх жилүүдэд хүн төвтэй, орчин үеийн шийдэлтэй, зөв төлөвлөлттэй, тэлж хөгжсөн, иргэндээ ээлтэй хот болох бөгөөд Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран ажиллаж, хамтдаа бүтээхийг урьж байна.

Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе!" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 25 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top