x

Д.Сосорбарам: Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо!

#NoDoubleStandard хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү болон Э.Одбаяр нарыг ковидын үеийн хууль зөрчсөн хэмээн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Иргэн Э.Одбаяр өмгөөлөгчгүйгээр байцаасан, хорих тогтоол гаргасан зэрэг хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж тус хорих ангид өлсгөлөн зарлаад 20 гаруй хонож байна. Одоогоор түүний биеийн байдал хүнд, бөөрний дутагдалд орсон, 10 гаруй кг жин алдсан талаар мэдээлж байна. 

Монголд нүүрлээд буй энэхүү хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Би үнэхээр гайхаж байна. Миний дүү нар, үр хүүхэдтэй адилхан хүүхдүүдийг баривчилснаас хойш тайван байх арга алга. Орох байх газраа олж ядаж байгаа Монгол хүний эрхийг, эдийн засгийн чөлөөт байдлыг бүгдийг нь боомилж байгаад бухимдаж байна. 

Монголын төр данхайж байгаа. Эрх чөлөөний төлөө дуугарч байгаа хүн бүрийг ялгаварлан гадуурхаж, гудамжинд гаргаж байна. Ингэж хүний эрхийг зөрчихгүй. Хувь хүн, хувийн өмчийн эрх, эдийн засгийн чөлөөт тогтолцоог мөрөөдөж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл хийж байгаа үйлдлээ, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны цагдаагийн дарга хурандаа социализм сайхан байсан гэж ярьсан. Би нэг удаа Д.Монголхүүг өмөөрч очсон юм.

Монголын төрд гэмт хэрэгтнүүд зонхилсон байна. Ярьснаасаа өөрийг хийдэг хүмүүстэй залуучууд тэмцэж байна.

Хүний эрхийн дэд хороонд эмэгтэйчүүд ажилладаг. Үр хүүхэд төрүүлсэн эх хүн мөн үү. Тэгвэл яг адилхан тийм эх хүний хүүхдүүд өнөөдөр шоронд хоригдоод, 23 хоног өлсгөлөн зарлаад байна. Энэ зүйлд шархирч, хуралдаа очин ирцээ бүрдүүлэн суудаггүй юм уу?

Өнөөдрийн төрд байгаа хүмүүсийг гэмт хэрэгтнүүд гэж хэлмээр байна. Үүнийг эсэргүүцэх залуучууд босож байгаа. Тэднийг хорьж чадахгүй. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо. 

Халамж тарааж хүмүүсийг залхуу, архичин болгож байна. Бүгд үхэхийн хооронд нэгнийхээ амиар даапаалахаа боль. Эрх баригчид хуулийг гууль болгож байгаа. Та нар хуулийг ус, хогтой хольж байна. Шоронд байгаа хүүхдүүд ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Ардчилсан намынханд уриалж байна. Э.Одбаяр, Д.Монголхүү нарын эрхийг хамгаалж бид дуугарах ёстой" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 22 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top