x

Голомт банк оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш сурах боломжоор хангалаа

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олноос хүүхдийн эрхийг хамгаалж, сурах тэгш боломжоор хангах сайн үйлсийн хүрээнд нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 25 дугаар сургуулийн Мэдээлэл, технологийн танхимыг бүрэн засварлаж, ухаалаг самбар, проектор болон компьютерын тоног төхөөрөмж хандивлалаа. 

1966 онд байгуулагдсан тус сургууль оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, дунд боловсрол олгодог бөгөөд энэ хичээлийн жилд бага ангид 103, дунд ангид 95 хүүхэд суралцаж, нийт 83 багш ажилтантай ажиллаж байна.

Энэ үеэр тус сургуулийн дунд анги хариуцсан Сургалтын менежер Ц.Адилхишиг “Манай хүүхдүүд мэдээллийн технологи болон биеийн тамирын хичээлдээ илүү сонирхолтой. Дуртай хичээлийнх нь танхимыг бүрэн засварлаж, тохижуулж өгснөөр сурагчид илүү тухтай орчинд сурах боломж бүрдлээ. Мөн өмнө нь суурин компьютерын дэлгэц дээр л тодорхой даалгавар, хичээлээ хийдэг байсан бол одоо ухаалаг самбартай болсноор хүртэх, харах мэдрэмжээрээ дамжуулаад хүүхдүүдийн сурах үйл явцыг илүү сонирхолтой, бас хялбар болгож өгч байгаа юм. Технологийн энэ шийдлийг ашиглан оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд тэгш боловсрол эзэмших боломж бүрдүүлж өгсөн Голомт банкны хамт олонд нийт сурагч, ажилтныхаа өмнөөс маш их талархаж байна” гэлээ.

25 дугаар сургууль ирэх хичээлийн жилээс эхлэн ахлах сургуулийн боловсрол олгохоор болж, зөвшөөрлөө авсан тухай таатай мэдээг мөн дуулгая.

Ингэснээр оюуны бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролыг бүрэн эзэмшиж төгсөх боломжтой болох юм байна. 

Голомт банкнаас өмнө нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн сурагчдад бусдын тусламжгүйгээр интернэт орчинд суралцах, хөгжих боломжийг нь бүрдүүлж, монгол хэлтэй, цахим брайл төхөөрөмж хандивласан билээ. Тусгай хэрэгцээт боловсролын системд анх удаа монгол хэлтэй, цахим брайл төхөөрөмж ашиглах боломж бүрдүүлж, харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүмүүсийн адил сурч хөгжих эрхийг нь хангаж байсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 26 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top