x

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, оролцож байна

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” /FII/ олон улсын хурал 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр – Рияд хотод болж байна. Тус хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, зохион байгуулагчдын зардлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, илтгэл тавилаа.

Тэрээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, тэр дундаа мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын талаар олон улсад илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав.

Хуралд оролцогчид болох Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халед А. Фалих, Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Олон улсын илтгэгчдээс хамгийн залуу илтгэгч нь Монгол Улсын төлөөлөгчид байсан гэдгийг хуралд оролцогчид онцлов.

Мөн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулахтай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар дурдсан юм.

“Хүн төрөлхтөнд хөрөнгө оруулъя” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн компанийн удирдлага, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид зэрэг нийт 7000 гаруй төлөөлөгчид оролцож, цэвэр ус, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, мэдээллийн технологийн зэрэг салбарт хөрөнгө оруулах арга замыг хэлэлцэж байна.

Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэнд, хиймэл оюун ухаан, нийгэм, байгаль орчин, боловсролын засаглалын чиглэлээр олон санаачилга гарна гэсэн хүлээлттэй байна.

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хурал нь 2017 оны есдүгээр сард “Саудын Арабын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр – 2030”-ийн хүрээнд тус улсын үндэсний баялгийн сангаас зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 48 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top