Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцаар автомашинтайгаа буцаж эргэх үйлдэл хийсэн жолооч нарын бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдсан. Иргэдийн зүгээс энэхүү зөрчилд зохих ёсна арга хэмжээ авахыг шаардаж байна.
Тэгвэл уг зөрчлийг Тээврийн цагдаагийн алба бүртгэж авсан бөгөөд Зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс рүү шилжүүлсэн байна.
Дээрх дүрэм зөрчсөн жолооч нарт өнөөдөр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг бөгөөд тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000 төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.