x

Б.Бямбадорж: Ковидын үед ч бид ковидгүй үеийн төсвөөрөө ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа.

-Есдүгээр сараас “Ковид-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ?

-“Ковид-19” цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан орны зохицуулалтыг хийж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зөвхөн халдвар авсан иргэдэд үйлчлэхээр ор дэлгэсэн 46 эмнэлэг бий. Дельта вирус дэлгэрснээс хойш эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байгаа. Үүнээс үүдэн орны эргэлт удааширч буй тал бий. Өдөртөө 700 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байхад 600 гаруй хүн эмнэлгээс гарч байдаг. Тиймээс бид ор зохицуулалтын баг ажиллуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өмнө нь 46 эмнэлэг өөрсдөө хэвтэх хүмүүсээ авдаг байсан бол одоо 12 хүний бүрэлдэхүүнтэй ор зохицуулалтын багийнхан үнэлгээ өгч хэвтүүлж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төв, тандалт шуурхай арга хэмжээний багийнхан  яаралтай эмнэлэгт хэвтэх хүмүүсийн талаарх мэдээллээ ор зохицуулалтын багт мэдээлнэ. Энэ дагуу тус багийнхан үнэлгээ өгч, шаардлагатай хүмүүсийг шууд хэвтүүлж, улбар шар түвшний хүмүүсийг маргааш нь хэвтүүлэх гэхчлэн зохицуулж байгаа.

Ингэснээр шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт хэвтэх байдал үгүй болж, гэртээ хүндрэх эрсдэл буурсан.

-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байна. Тухайлбал, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд  ирэх жил 89 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат хэрэгслийг концессын гэрээнд оруулах санал хүсэлтээ зохих байгууллагуудад тавиад байна. Удирдлагууд дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлчихвэл нийслэлийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ ойртож, тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, заавал төрөлжсөн тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд рүү очиж, дуран, MRI хийлгэх бус, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийх боломжтой болно. Үүний тод жишээ бол Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг байна.

Дүүргийн эмч нар маань тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь байвал дээрх бүх нарийн шинжилгээг хийж чадна гэдгийг харуулж байгаа. Тийм учраас богино хугацаанд үр ашгаа өгөх тооцоо хийгдчихсэн байгаа.

-УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байна. Байгууллагуудын бүтэц, орон тооны асуудал ч яригдаж байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд орон тооны талаар тулгамдсан асуудал бий юу?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд сүүлийн 10 жилд бүтэц, орон тоог огт нэмэгдүүлээгүй. 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогын хүрээнд орон тоондоо тааруулаад хөгжил дэвшил, шинэчлэл хийхгүй бол болохгүй. Өвчтөнийг өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх талд анхаарахыг чухалчилж, энэ хүрээндээ нийгмийн эрүүл мэндийн хоёр хэлтсийг байгууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийг хариуцсан орлогч дарга ажиллуулж байна. Энэ бүгдийг хуучин орон тоондоо багтаагаад шийдсэн.

Төсвийн хувьд ч мөн сүүлийн 10 жилд огт нэмээгүй. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд жилд 15 сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөн дүн 10 жилд нэмэгдээгүй. Ковидын үед ч бид ковидгүй үеийн төсвөөрөө ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлж, бид байгаа төсөвтөө багтаан ажиллаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 50 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top