x

Сүүлийн 10 жилийн хугацаанд газар хөдлөлтийн дундаж үзүүлэлт 5.7 дахин нэмэгджээ 

Ерөнхий сайдын 2021 оны Есдүгээр сарын 14-ний өдрийн 141 тоот захирамжаар газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх болон цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл тус ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болж, хийж хэрэгжүүлсэн ажил, санал дүгнэлтээ Шадар сайдад С.Амарсайханд танилцуулав.

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 119,800 удаагийн газар хөдлөлт, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 259, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болсон байна.

Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин, хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн тоо 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.  

Тиймээс тус ажлын хэсгээс, газар хөдлөлтийг бүртгэх станц, зарлан мэдээлэх системийн чадавхийг нэмэгдүүлэх, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг паспортжуулах, хүчитгэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж барих санхүүжилтийг шийдвэрлэх, барилга байгууламжийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, газар хөдлөлтийн бичил мужлалын зураг хийх, өндөр эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг нэн түрүүнд авах шаардлагатай арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах санал боловсруулсан байна.

Түүнчлэн гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөмж, сургалт, сурталчилгааг иргэдэд хүртээмжтэй хүргэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага хангасан сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга, байгууламжийг түр байраар томилгоожуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зориулан улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 13 цаг 28 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top