x

Баянгол дүүрэгт цэцэрлэг, сургууль ашиглалтад орж, нээлтээ хийлээ

Баянгол дүүргийн есдүгээр хорооны гэр хороололд барьсан 640 хүүхдийн суудалтай 146 дугаар сургууль, 11 дүгээр хороонд шинэчлэн барьсан 280 хүүхдийн 30 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Энэ сургуулийг 10 айлын газрыг чөлөөлж барьсан. Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо” гэдгийг онцлоод, тус сургуулийн багш, ажилчид, сурагчдад баяр хүргэн, сурлагын амжилт хүссэн юм.

Шинээр ашиглалтад орсон 146 дугаар сургууль нь гурван давхар, 3500 ам метр талбайтай бөгөөд дулаан, цахилгаан, төвийн шугамд  холбогджээ. Ирэх жил сургууль орчмын 400 метр авто зам, автомашины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Улаанбаатар хотод улсын сургуульгүй 100 гаруй хороо байдаг. 146 дугаар сургууль ашиглалтад орсноор “Эрдмийн ундраа”, 113 дугаар сургуульд гурван ээлжээр хичээллэж байсан ес, 21 дүгээр хорооны 600 гаруй сурагч орчин үеийн, тохилог анги танхимтай сургуульд хичээллэхээр боллоо” гэсэн юм.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд шинэчлэн барьсан 30 дугаар цэцэрлэг нь 1964 онд 22 дугаар ясли нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Хичээлийн байр нь хуучирч, муудсан тул 2018 онд буулган, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн юм.

Цэцэрлэгийн барилгыг “Зэндмэнэ суварга” ХХК орчин үеийн шинэ технологи буюу металл фасад технологийг ашиглан барьжээ. 58 жилийн түүхтэй тус цэцэрлэгийн хүчин чадал нэг дахин нэмэгдэж, дүүргийн 11, 12, 22, 23 дугаар хорооны 280 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж, нөхцөл бүрдлээ.

Сургууль, цэцэрлэгийн нээлтэд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох болон багш, ажилтан, эцэг, эхчүүд оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 11 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top