x

Цэрэг татлагатай холбоотой таны мэдвэл зохих АРВАН ЗҮЙЛ

Нийслэлд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ. Цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ны хооронд явагдана.

"Дэлхий нийтийг хамарсан цар тахал, коронавирусийн халдварын улмаас 2021 оны Нэгдүгээр ээлж буюу хаврын цэрэг татлага явагдаагүй. Дэлхий нийт, улс орны хэмжээнд халдвар тархсан ийм нөхцөлд цэрэг татлагыг зохион байгуулахын тулд нэлээд нарийн зохион байгуулалттайгаар, халдвар хамгааллын дэглэмийг барьж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд бүртгэнэ" хэмээн Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлж байв.

Ингээд цэргийн зарлан дуудах хуудас авсан болон ирэх жилүүдэд цэргийн алба хаах залуусдаа зориулж дараах мэдээллийг хүргэж байна.

  • Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар цэргийн алба хаах үүрэг хүлээсэн байдаг. 

  • Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын товчооны байранд цэргийн зарлан дуудах авсан иргэд биечлэн очно.

  • Залуус цэрэг татлагын байранд эрүүл мэндийн үзлэгт орно. 

  • Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудад оюутныг чөлөөлөх заалт байхгүй тул оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэгт татагдана.  

  • “Оюутан цэрэг” хөтөлбөр цар тахлын улмаас хойшлогдсон байгаа бөгөөд цаашид үргэлжлэх эсэхийг Засгийн газар шийднэ. 

  • Гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэд цэрэг татлагын байранд урьдчилан очиж уулзах ёстой. 

  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаас ямар нэг байдлаар оргон зайлбал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг.

  • Цэргийн албаны тухай хуулийн зарим заалтуудын хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаанаар цэрэг таталгаас чөлөөлдөг байна. Хэрвээ коронавирус туссан тань батлагдсан тохиолдолд цэргийн албаны татлагаар оруулахгүй. Заавал аль нэг шинжилгээний цэгт өгсөн хариугаар баталгаажих болно.

  • Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Их, дээд сургууль төгссөн хүмүүс цэргийн албыг өөрийн хүсэлтээр хаадаг болжээ. Учир нь тус хуулиар Төрийн албанд ажиллахын тулд цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг.

  • Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 20,000 гаруй зарлан дуудах хуудас тараагджээ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байршил:

  1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

  2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

  3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

  4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/

  5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

  6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

  7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

  8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

  9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 13 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top