x

"Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хоногт 100-120, сард 3000 орчим бүртгэгддэг"

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог ба ялгаа” сургалтыг өнөөдөр нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан цахимаар зохион байгууллаа.

Сургалтад 200 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хуульч, судлаач Л.Галбаатар илтгэл тавьсан юм.

Тэрээр олон улсын болон Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, конвенц болоод хэм хэмжээний талаар ерөнхий ойлголт өгч, сэдвийн дагуу нарийвчилсан мэдээлэл өгсөн юм.

Хүний эрх ба ялгаварлан гадуурхалтын хамгийн анхны ойлголт нь хүн бүгд ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг бөгөөд бусдыг өөртэйгөө адилхан байхыг шаардах нь ялгаварлан гадуурхалтын эхний шинж гэдгийг хуульч тодотгож байлаа. Хүнийг арьсны өнгө,  үндэс угсаа, нас хүйс, хэл соёл, улс төрийн буюу бусад үзэл бодол, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, бэлгийн чиг баримжаа  зэргээр ялгаварлан гадуурхахгүй байхыг Монгол Улсын Эрүүгийн хуульд зүйлчлэн зааж дээрх эрхийг хамгаалсан байдаг.

Түүнчлэн “Хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох түүнийг хэрхэн хамгаалдаг талаарх мэдээллийг өглөө. Хүний эрхийн хамгаалагч гэсэн ойлголт дэлхий нийтийн хэмжээнд 1998 оноос эхтэй. Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийг хамгаалагчийн талаарх хуультай байдгийн нэг нь Монгол Улс. Хуульд хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалах үйл ажиллагааг хуульчлан тусгасан төдийгүй хүний эрхийн зөрчил гэж юу болохыг мөн тусгасан байдаг байна. Хүний эрх хамгаалагчийг ялгаварлах нь эргээд хүний эрхийн зөрчил гэдгийг мөн тодотгож байв.

Гэр бүлийн хүчирхийлэл, гэрч, хохирогчийг хамгаалах талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Уранбат мэдээлэл өглөө.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хоногт 100-120, сард 3000 орчим бүртгэгдэж байдаг аж. Энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нэмэгдсэн нь хууль батлагдаж, хариуцлага өндөрссөнтэй холбоотой гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль  2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсанаас хойш энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг нэмэгдэж, бүх шатны сургуулийн багш, ажилтнууд, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, баг хороо, сум дүүргийн холбогдох ажилтнууд, төрийн албан хаагч энэ төрлийн гэмт хэргийг заавал мэдээлэх үүрэг хүлээх болжээ.

Ингэснээр далд үйлдэгдэж байгаа, даамжирч буй гэмт хэрэг эрт илрэх боломжтойг онцгойлон тодотгов. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг мэдсэн хэн бүхэн заавал мэдээлэх үүрэгтэй. Энэ төрлийн хэрэг зөрчил нууц далд байх тусмаа илүү хор нөлөөтэй гэдгийг мэргэжилтэн онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 15 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top