x

Б.Анура: Бүх хэвшмэл ойлголтыг залуу үе өөрчилж чадна гэж боддог

“Редакцын зочин” буландаа Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Бямбацогтын Анураг урьж ярилцлаа.

-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Урьсанд баярлалаа. MNB.mn сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бямбацогтын Анура гэдэг. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилладаг.

-Таны нэр маш өвөрмөц юм. Ямар утга учир агуулдаг вэ. Та өөртэйгөө ижил нэртэй хүнтэй уулзаж, таарч байсан уу?

-Баярлалаа. Ээж маань маш их хайж, судалж байж өгсөн нэр болохоор том болсон хойноо утгыг нь мэдээд нэрэндээ улам дуртай болсон. Орос хэлээр амьдралыг хамгаалагч сахиус гэсэн утгатай мөн санскрит хэлэнд сарны зурхайн ёсны хорин найман одны нэг, хилэнцийн ордын дөрвөн одыг хэлдэг юм билээ. Охиндоо нэрийг тань өгөх гэсэн юм утгыг нь тайлбарлаж өгөөч гэсэн хүмүүс надтай цахимаар холбогдож байсан. Надтай адилхан нэртэй хүмүүс бий, гэхдээ яг уулзаж байгаагүй юм байна.

-Яагаад хууль хүчний тэр тусмаа цагдаагийн байгууллагад ажиллахаар шийдсэн бэ. Ийм шийдвэр гаргахад нь нөлөөлсөн зүйл бий юу?

-11 настайдаа сэтгүүлч болох тухай шийдвэр гаргасан. Тухайд үед "Дэгдээхий нас" сониныг бэлтгэж гаргадаг, ангийн багш маань ч их дэмждэг  байсан. Энэ чиглэлдээ их сонирхолтой, шүлэг бичих, унших дуртай сурагчийн нэг байлаа. Аавынхаа ачаар сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан. Тийм ч утгаараа ном унших тэр дундаа уран зохиолд хайртай болсон нь сэтгүүлчийг мэргэжлийг сонгоход нөлөөлсөн.

Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа МҮОНРТ-д дадлагажиж байгаад төгсөөд сэтгүүлч мэргэжлээрээ өдөр тутмын мэдээллийн хөтөлбөр, залуучуудад зориулсан нэвтрүүлэгт сурвалжлагч, хөтлөгчөөр ажилласан. Тухайн үедээ нийгмийн олон талт сэдвийг ажиглах судлах, боловсруулахад эрх зүйн салбар мөн хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн нийгмийн сэдвүүдэд илүү сонирхолтой болж, хэрэгцээ байгааг, хувь хүн талаасаа юу хийж чадах тухай их бодож судалсан юм. Тэгээд магистрын эрдмийн ажлаа "Хүүхэд хамгаалал-Хэвлэл мэдээлэл" сэдвээр хамгаалж судалсан нь эрх зүйн салбар луу орох үндэс болсон.

Дараа нь Монгол Улсын Эрдмийн их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцсан. Цагдаагийн байгууллагаас ажлын санал ирэх үед эргэлзээгүй шууд хүлээж авсан. Би аль нэг салбарт баригдах бус өөрийн сонирхол хүсэл тэмүүлэл нөөц бололцоогоо сорихыг, суралцахыг хүсдэг. Миний үеийнхэн ч олон талт чадамжаа хөгжүүлж ажиллах, сурах хандлагатай болж байгаа санагдсан. Бүх хэвшмэл ойлголтыг залуу үе өөрчилж чадна гэж боддог.

-Сэтгүүлчийн ажил болон цагдаагийн албаны адил төстэй болон эсрэг тэсрэг зүйл нь юу вэ?

-Адил төстэй тал нь мэдээж олон нийттэй харилцах. Өөр зүйлүүд маш их бий.

-Цагдаагийн алба хаагчид байнгын биеийн хүчний бэлтгэл сургуулилт хийдэг байх. Мөн та спортоор хичээллэдэг үү?

-Дасгал хөдөлгөөнийг өглөө босоод нүүр гараа угаадаг шиг л энгийн хэвийн дадал болгох хэрэгтэй гэж боддог. Би фитнессээр хичээллэдэг, бас дугуй унах дуртай. Багадаа 100 буудалт даам, софт теннисээр хичээллэдэг байсан.

Манай албаны зүгээс ч сургалтууд зохион байгуулагддаг.

-Та удахгүй номоо хэвлүүлэх гэж байгаа юм билээ?

-Яруу найргийн анхны бүтээлээ "One warm winter" нэртэйгээр уншигчдын гар дээр хүргэхэд бэлэн болсон. Догдлолтой бас эмээлттэй байна.

-Яагаад ийм нэр сонгосон бэ. Номонд нь хэчнээн яруу найраг багтсан бэ?

-Өөрт минь хамгийн таалагдсан мөрт болохоор номоо энэ нэрээр нэрлэсэн. Би 12 настайгаасаа хойш шүлэг бичсэн. Зарим шүлгээ “Цох”, “Симба”, “Сурагч” зэрэг хүүхдийн сонинд хэвлүүлж байлаа. Нийт бичсэн шүлгээ тоолж үзээгүй юм байна. Харин номондоо 50 орчим шүлэг оруулсан.

Мөн арван жилийн сурагч байх үеэсээ л блог хөтөлж эхэлсэн. Блогтоо шүлгээ нийтэлдэг. Гадаад найзууддаа зориулаад зарим шүлгээ англи хэл рүү хөрвүүлж блогтоо оруулдаг.

-Та татгалзахгүй бол номноосоо хоёр шүлэг уншиж өгч болох уу?

-Болноо. Нэргүй хоёр шүлэг уншъя.

Шувууд нүдээ аних зуур юу боддог бол

Шүүрс алдам өндөрт тэд юуг мэдэрдэг бол

Амьсгал нь агаарт торлогдож үлддэг үү

Алдаа нь ч бас агаарт замхардаг уу

Шувууд нүдээ аних зуур юу боддог бол

Өд нь агаараас газар унахдаа чимээ гаргадаг болов уу

Өвдөж шаналахдаа тэд жигүүрээ тайлдаг болов уу

Далавч нь ямар үед хүндэрдэг бол

Даахгүй санагдах үе бас тэдэнд бий л байх

Дуулмаар жиргэмээр нисмээр амьдралдаа

Даан ч хол ... дасчихсан л байхдаа

Шувууд нүдээ аних зуур юу боддог бол ?


Өчигдрийн зүүд маргаашийн цэцэг болон ургана

Өндөр хөх салхи бороо болж цонхон дээр чинь урсана

Бүдэг зам гутлын мөргүй арилж

Бүрхэг тэнгэрээс үүлс дайжна

Тэвэр дүүрэн дурсамж

Тэндээ ингээд л үлдэх нь

Тэмдэглэж аваад тогтооё

Танил нүд

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил алба, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 9 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top