x

Г.Дамдинням: Дарханы зам ирэх оны 10 сард ашиглалтад орж амжихгүй

Өнөөдөр Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонслоо. Дарханы замыг 2022 оны Аравдугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хэзээ дуусах талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Дарханы зам нь монголын босоо тэнхлэгийн гол зам. Зам засварын ажил эхлээд 3 жил болсон ч 50 хувьдаа хүрээгүй явж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс АХБ болон Европын хөгжлийн сэргээн босголтын банкнаас хэдэн зуун сая долларын зээл авч хийж байгаа. Тухайн үед ЗТХ-ны дэд сайд байсан Л.Халтар өнөөдөр салбарын сайд болоод өдийг хүртэл хариуцаад явж байна. 

Одоогоор оролцогч гурван тал байна. Азийн Хөгжлийн банк, Монгол улсын Засгийн газар, гүйцэтгэгч компаниуд гээд. Эндээс ямар асуудал үүсдэг вэ гэхээр ЗТХЯ-тай харилцахад хэцүү. Дуудхаар ирдэггүй, Байнгын хороо дээр асуулт асуухаар гараад явчихдаг, бичгээр асуулт тавихаар шал өөр юм хариулдаг. 

Энэ замын ажлын 50 хувийг ямар ч тоног төхөөрөмжгүй, ажилчингүй, чадваргүй компанид өгсөн. Хоёр жил боллоо. Захиалагч болох ЗТЯ-наас хэн энэ тендерийг, ямар шийдвэрээр өгсөн юм, хохирлоо тооцсон уу, нэхэмжилсэн үү гээд асуухаар "ямар нэг хохирол тодорхой байхгүй байгаа учраас яаж шалгуулах учраа олохгүй байна" гэж хариулаад суух сайдтай байж байна. 

Баянчаньдманаас-Урьхан, Баруун хараагаас-Хонгор хүртэлх хэсгийн түр замынх нь асуудлыг одоо болтол шийдээгүй байна. Иргэд ирэх хавар энэ хоёр хэсэг дээр мөн ч их зүдэрнэ дээ. 

Маш товчхон хэлэхэд, нийт 10 багц ажлын 3 нь дуусах тийшээгээ хандаж байна. Ирэх оны 10 сард ашиглалтад орж амжихгүй байх. Тухайн тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ нийлэн Ажлын хэсэг байгууллахаар болсон. 

Сайд Л.Халтар зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. Коронавирусийн асуудалгүй газар алга. Энэ бол шалтаг биш шүү дээ. Бодит байдал ийм л байна. Салбарыг хариуцаж байгаа бол хариуцсан шиг хариуцах хэрэгтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 7 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top