x

Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар нарын "зодоон" Монголыг самрах уу?!

УОК-ыг тэргүүлдэг Шадар сайд С.Амарсайхан НОК-ыг удирддаг, хотын дарга Д.Сумъяабазар нар хоорондоо "түгжилдээд" эхэлсэн бололтой.

Саяхан хотын даргын дүү Д.Дагвадорж "Монголын циркийг булшиллаа" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэртээ 2008 онд Д.Дагвадорж аварга менежмэнтийн хувьчлал нэрээр уг барилгыг өөрийн болгосноос хойш Монголдоо төдийгүй дэлхийд данстай циркийн урлагийнхан гудамжинд гарсан нь хатуу боловч гашуун үнэн.

Хүүхдийн инээд, хөгжилтэй үзүүлбэрээр тасардаггүй байсан циркийн бөмбөгөр байр өнөөдөр гаднаасаа бүрэн бүтэн ч дотроо балгас болчихсоныг хэн хүнгүй харсан. Менежмэнтийн хувьчлал нэрээр хотын даргын дүү өөрийн болгосноос хойших 13 жилийн турш циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн ч гэдэг.

Тэгвэл "Аса" группийн эзэмшдэг тус барилгын талаар 2021 оны долдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдэлд “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ" гэжээ. Ямартаа ч ирэх сард Монголын цирк эргэн ирэх эсэхийг хүлээх л үлдээд байна. Ийнхүү хотын даргын ойрын хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тарихтай зэрэгцэн Шадар сайдын хамаарал бүхий шалгаж байна гэдгийг "Зайсан Хилл" цогцолбор УОК, Засгийн газраас гаргасан дүрэм журмыг зөрчсөн асуудал үргэлжлүүлэн шуугиан тарив.

Тухайлбал, Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт болсон "Камертон" хамтлагийн тоглолтын үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан тухай цахим орчинд хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Нийслэлийн зүгээс "Зайсан Хилл* цогцолбор уг тоглолтыг зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулаагүй болохыг мэдэгдсэн бол цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийх үедээ "Зайсан Хилл" цогцолбор нь түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлахаа ч мэдэгдсэн юм. "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" компанид НМХГ-аас шалгалт хийсэн. Шалгалтаар "Собт трейд" компани нь хоолны шаардлагад тавигдаж буй тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчил илэрч байна. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна гэдгийг НМХГ-аас ч мэдэгдсэн.

Ямартаа ч Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы хамаарал бүхий этгээд болох Сайнбуянгийн Ганбат гэгч уг “Зайсан Хилл" цогцолборын захирлаар ажилладаг гэх. "Ах нь арыг нь даана" гэдэг шиг ард нь Монгол Улсын Шадар сайд байгаа болохоор дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж бодоогүй л байлтай. Төрсөн, тэлсэн ахан дүүс нь цар тахлын үед улс орныхоо эдийн засаг, хүн амын эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байхад тэдний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд ийнхүү чихнээс нь хонх уясаар байгаа нь хачирхалтай. Өвөр түрийндээ орж өссөн ахан дүүстээ хэрхэн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй байх талаар сургаж чаддаггүй УОК, НОК-ын дарга нар Монгол Улсын 3.3 сая иргэнд нөлөөлж, тэднийг удирдаж чадах эсэхэд ч эргэлзэх хүн олон байна.

Тэгвэл энэ бол зүгээр ч нэг өрнөөд байгаа асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Төдийгөөс өдий хүртэл нэгнийхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, уялдаа холбоотой ажиллаж чаддаггүй УОК, НОК-ын дарга нарын эрх мэдлийн төлөх зодоон хурцдаж, харилцан нууц хөзрүүдээсээ ил гаргаж байгаагийн эхлэл ч гэж үзэх хүмүүс байна.

Энэ зодооны хөлд жирийн иргэд, төрийн албан хаагчид хамгийн эхэнд өртөх бол цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох хэмжээнд ч хүрч, Монголыг самрах асуудал болох вий.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 10 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top