x

Тарваганы тулам худалдахыг завдсан иргэдийг 12,6 сая төгрөгөөр торгож, 45 саяын нөхөн төлбөр тооцжээ

Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт тогтмол хийгдэж байна.

Шалган нэвтрэх товчоогоор 30 удаагийн тохиолдлоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан зөрчил, хот доторх хяналтаар 12 удаагийн тохиолдлоор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдан борлуулахыг завдсан зөрчлүүдийг илрүүлжээ.

Тухайн тарваганы түүхий тулмуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн "Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр”,

  • Эр тарвага – 170,000 x 2 = 340,000 төгрөг,

  • Эм тарвага – 200,000 x 2 = 400,000 төгрөгийн үнэлгээгээр тооцож нийт 12,600,000 төгрөгийн торгууль, 45,078,000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тооцсон байна.

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авч улсын орлого болгох хуулийн зүйл заалттай байдаг.

Иймд иргэдийг хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.

Сануулахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү хязгаарлалт тогтоосон.

Түүнчлэн тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн  биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ-наас мэдээлсэн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 8 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 28 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 32 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 35 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 43 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 1 цаг 32 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 32 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 1 цаг 35 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 29 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 26 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 31 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 4 цаг 36 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 4 цаг 53 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 0 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 3 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 8 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 13 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 16 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 6 цаг 40 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 6 цаг 46 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top