x

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд Аравдугаар сарын 21-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа.

Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм.

Тодруулбал, Зэвсэгт хүчин болон хилийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Ингэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулжээ. Уг арга хэмжээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Цагдаагийн газар, “Алтан боломж” сургалтын төв, “И-Март” худалдааны төв тэргүүтэй аж ахуй нэгж, байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, мэргэжилтэн нар оролцож, нийт 4500 гаруй ажлын байранд халагдсан цэргүүдийг зуучилжээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, дэд хурандаа С.Баярмагнай “Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албанд явсан цэргийн бүх алба хаагчид албаа нэр төртэйгөөр хааж, 100 хувь халагдаж ирсэн. Бид есөн дүүрэг дээр цэргүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, бүх төрлийн халамж үйлчилгээг үзүүлж, ажлын байранд зуучилсан” гэв.

Харин 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга “Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэйг сануулж байлаа.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

  2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

  3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

  4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/

  5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

  6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль

  7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

  8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

  9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 13 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 15 цаг 0 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top